Индиан хамтлаг Монголд тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Индиан хамтлаг Монголд тоглоно

Өмнөд Америкийн “Imayra” гэх индиан хамтлаг Монголын тайзнаа тоглох гэж байна. Хамтлагийн гол онцлог нь индиан үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжимтэй хослуулан уран бүтээл туурвидаг аж. Тэдний Монголд ирэх болсон шалтгаан нь индиан, монгол хоёр үндэстэн хоёул угсаа нэгтэй, тэнгэр шүтлэгтэй гэж үзсэн учраас Монголыг сонгожээ. Тэд Монгол оронтой танилцаж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх гэнэ.

“Imayra” Монголд дөрвөн хоног саатах бөгөөд тоглолтоо есдүгээр сарын 5, 6-нд Соёлын төв өргөөнд хийх гэнэ. Үнийн хувьд 35 мянган төгрөг. Тэдний нүүр будалт, хувцас гээд тэднийг илэрхийлэх бүхий л зүйлс нь үндэсний чиг хандлага харуулах гэнэ.

“Imayra” хамтлагийнхан ирэх сарын 4-нд Монголд ирэх бөгөөд онгоцноос буусан даруйдаа “Чингис хаан” нисэх буудалд хэвлэлийн бага хурал хийх юм байна.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж