11-т эрэмбэтэй тоглосон Саманта Стосур АНУ-ын залуу теннисчин Виктория Дювальд 7:5, 4:6, 4:6-ийн харьцаагаар ялагдал хүлээж, тэмцээнээ дуусгалаа.
2011 оны тус тэмцээний аварга Саманта Стосур энэхүү "Их дуулга"-д дээгүүр тоглох теннисчдийн тоонд зүй ёсоор багтаж байсан бөгөөд ийнхүү 17 настай Америкийн залуу теннисчнийг барсангүй. “US OPEN”-нд хоёр дахь удаагаа оролцож буй АНУ-ын Виктория Дюваль WTA-ийн 296-д бичигдэж байна. Сонирхуулахад, өнгөрсөн жил “US OPEN”-нд анх удаа оролцсон Америк теннисчин нэгдүгээр тойрогт тус тэмцээнд гурван удаа түрүүлсэн Белгийн Ким Клийстерсд ялагдаж байжээ. Өнгөрсөн жил Виктория Дюваль 562-т бичигдэж байсан бол энэ жил чансаа нь 296 руу дэвшжээ. Энэ жилийн хувьд нэгдүгээр тойрогт дахин аваргатай оноолт таарсан ч ялалт байгуулж чадсан Виктория Дювалийн хувьд дараагийн тойрогт Словакийн Даниэли Хантуховатай оноолт таараад байна. Словак теннисчний хувьд "Америкийн нээлттэй тэмцээн"-нд 2001 оноос тасралтгүй 13 дахь жилдээ оролцож байна.
Бусад шилдгүүдийн хувьд нэгдүгээр тойргийг хялбархан давж, хоёрдугаар тойрогт шалгараад байна. Өнөө шөнө ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлж, 1/32-т өрсөлдөх теннисчид эхнээсээ тодрох юм.