Боом өвчтэй адууны мах худалдаалжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Боом өвчтэй адууны мах худалдаалжээ

Увс аймгийн Тэс суманд малын боом өвчнөөр хүн халдварлан өвдсөн нь тогтоогдсон тул өчигдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, энэ сарын 24-нд тус сумын иргэн Ц гэгч өндөр халуурч, бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд шинжилгээгээр гоц халдварт боом өвчний халдвар авсан нь тогтоогджээ. Увс аймгийн цахим сайт болох www.uvsu.mn сайтад мэдээлснээр “Боом өвчний халдвар авсан иргэн нь эмнэлэгт хүргэгдэхээсээ хэд хоногийн өмнө адуугаа төхөөрч, махыг нь аймгийн төв буюу Улаангомд аваачин зарж борлуулснаас гадна заримыг нь хиамны цехэд тушаасан байна. Харин өөрөө адууны шир өвчиж байгаад боомын халдвар авсан бололтой. Түүний биеийн байдал одоо хүнд байгаа бөгөөд цаг алдаж эмнэлэгт хандсан нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж магадгүй гэдгийг тус аймгийн эмч нар хэлж байгаа юм. Энэ хэргийн улмаас тус аймгийн Цагдаагийн хэлтэс боомын халдвартай байж болох адууны махыг худалдаж авсан, цааш жижиглэн борлуулсан иргэд болон хиамны цехийг шалгаж эхэлсэн байна” гэж мэдээлжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж