Борооны тогтоол усыг соруулж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Борооны тогтоол усыг соруулж байна

Бороо үргэлжлэн орж байгаа энэ өдрүүдэд автозам дээр их хэмжээний ус тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл учруулаад байгаа. Тиймээс Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өглөөний 08.00 цагаас эхлэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж эхэлсэн байна.

Одоогоор Зам цэвэрлэгээний албаны найман машин Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Бага тойруу, Их тойруу зэрэг замуудын борооны тогтоол усыг соруулж байгаа бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох тул  тогтоол ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлнэ гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж