Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Биеэ үнэлэх

Биеэ
үнэлэхийг би хувьдаа дэмжинэ гэсэн Мооцоо гэж хүний бичсэн зүйл

Эрт урьд цагт агуйд амьдардаг Лоло гэж эмэгтэй
байж гэнээ. Ан гөрөө хийхэд хэцүү, хоол унд олдохоо байжээ.

Өлсөж туйлдсан Лоло хоол хайн хэрэн
тэнүүчилжээ. Гэтэл нэгэн эртэй тааралдав. Нөгөөх нь маш их хоолтой. Лоло
мэдээж хоолноос нь гуйжээ. Харин
нөгөөх нь миний хүслийг ханга, тэгвэл би чамд идэх юм өгье гэв. Лоло энэ
саналыг мэдээж дуртай нь аргагүй зөвшөөрч, хоолтойгоо залгажээ. Ингээд
Лоло хамгийн анхны биеэ үнэлэгч болов.

Энд нэг ийм асуулт гарч ирнэ.
Биеэ үнэлэх нь заваан, завхай зүйл гэж үзэн Лоло өлсөж үхэх ёстой байсан
уу? Өөрөө үхэхийг хүсдэггүй байж амьд үлдэхийн тулд хийх ёстой юмаа
хийсэн Лолог буруутгах хүн лав л олдохгүй болов уу.

Тэгвэл яагаад
өнөөдөр биеэ үнэлж байгаа энэ олон эмэгтэйчүүдийг буруутгадаг юм бэ?
Биологийн хэрэгцээгээ мөнгө төлж хангаж байгаа эрэгтэй хүнийг бас
буруутгах ёстой юм гэж үү? Бид ер нь яагаад бусдын хэрэгт оролцох ийм
дуртай байдаг юм бэ? Хоёр хүн ярилцаж тохиролцоод хэн хэндээ хэрэгтэй
зүйлээ өгч байхад гуравдагч болж дундуур нь орох ер нь ямар хэрэгтэй юм
бэ? Тэр эрэгтэйнх нь хэрэгцээг үнэгүй хангаж өгөх гээгүй л юм бол биеэ
үнэлэгч битгий ав гэж хэлэх утгагүй. Эсвэл биеэ үнэлэгч эмэгтэйд хоолоо
авч идэх мөнгийг нь өгөх гээд байгаа юм уу? Үгүй бол хүний мөнгө олох,
өлсөөд үхчихгүй байх, бусад хэрэгцээгээ хангах гээд тэр олон хэрэгцээг
нь хангаж чадахгүй байж хажуунаас хушуу нэмэрлэх хэрэг байна уу? Тэр
тусмаа хэн нь ч танаас тусламж гуйгаагүй байхад шүү. Тэгээд бүр өөрөө
хэнд нь ч туслахгүй байж шүү.

Биеэ үнэлнэ гэдэг энэ дэлхий дээрх
хамгийн анхны ажил байх. Биеэ үнэлэгч гэдэг бас хамгийн анхны мэргэжил ч
байх.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж