Монгол Улсын Ойн тухай хууль, Усны тухай хуулиудыг ноцтой зөрчиж олгогдсон болох нь тогтоогдсон 4052 газрын эзэмших эрхийг цуцлахаар болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ маргааш 11.00 цагт “Хангарьд” ордонд мэдээлэх юм байна.
Д.ЖАРГАЛ