
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны цогцолбор байрны хонгилын давхар тэр чигтээ усанд автаад байгаа аж. Энэ талаар тус хорооны Засаг дарга Л.Батдэлгэрээс тодруулахад “Гурван давхар хорооны энэ барилгыг анх барих зөвшөөрөл, геологийн дүгнэлтийг “Бар инж гео” компани буруу гаргаснаас энэ байр байнга усанд автдаг. Тус компани анх дүгнэлт гаргахдаа газрын гүнээс гурван метр доош ухахад гүнийн ус гарахгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл одоо газрын гүнийн ус барилгын доод давхрыг дүүргээд байна. Энэ асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй, маргаантай байсаар өдийг хүрлээ” гэв.
Д.ЖАРГАЛ