
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн бүхий л орон сууц, аж ахуйн нэгжийн цахилгаан шатанд хяналт, шалгалт хийхээр болжээ. Шалгалтаар тухайн цахилгаан шатны ашиглалатын хугацаа, аюулгүй ажиллагаа, даацын хэмжээ зэргийг шалгаж, шаардлага хангасан лифтүүдэд таних тэмдэг бүхий наалт наах гэнэ. Шалгалт ирэх арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Д.ЖАРГАЛ