Азийн хувьцаанууд унаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Азийн хувьцаанууд унаж эхэллээ

Сирийн асуудлаас үүдэн Азийн хувьцаанууд унаж эхэллээ. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө ханш нь унаж байсан хувьцаанууд өнгөрсөн долоо хоногт сэргэх хандлага ажиглагдаж байсан ч Сирийн арми химийн зэвсэг хэрэглэж байсан гэх мэдээлэл гарснаас хойш ганхаж эхэлсэн байна. Тухайлбал, Nikkei 225 индекс 1,11 хувиар, ASX All Ords индекс 0,99 хувиар, Hang Seng индекс 1,43 хувиар, BSE Sensex индекс 1,53 хувиар тус тус унаад байгаа аж. Мөн АНУ болон Европын хувьцаанууд унах, өссөн ч маш бага хэмжээгээр өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн байна. Одоогоор Сири улсад цэрэг илгээх талаар Умард Атлантын цэргийн эвслийн зүгээс ярилцаж байгаа ч хэрвээ цэргийн ажиллагаа эхэлбэл сэргэх хандлагатай байсан Европ тивд таагүй тусч болзошгүй юм. “Энэ бол томоохон асуудал болчихоод байна. Газрын тосны үнэ баррел тутамдаа өсөх хандлага ажиглагдаж эхэллээ. Үүнийг улс орны тэргүүнүүд анхааралдаа авах нь чухал” PNC судалгааны пүүсийн ахлах мэргэжилтэн Билл Стоун ярьжээ. Дашрамд сануулахад, нэг баррел шатахууны үнэ 115 ам.доллар болж нэмэгдсэн байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж