
Олон улсын Ротари хөдөлгөөн, Ротари 3450 бүсэд харьяалагдах “Цэцээ гүн Ротаракт” клубээс “Хүн бүр сурах эрхтэй” хэмээх сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өмнө нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хүүхэд асран хамгаалах тусгай төвд хагас жилийн турш англи хэл, илтгэх урлаг, кунг-фүгийн хичээл зааж байсан тус клубынхэн энэ удаад 18 нас хүрээд их сургуульд элсэн орох ерөнхий шалгалтдаа тэнцсэн асрамжийн газрын бүтэн өнчин нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөөр болжээ. “Хүн бүр сурах эрхтэй” төслийн хүрээнд тэд хандивын үдэшлэг зохион байгуулах гэнэ. Үдэшлэг наймдугаар сарын 29-нд 19.00 цагт “Амбросиа” ресторанд болох аж. Энэхүү сайн санааны үйлсийг дэмжиж, дуучин Наагий, Чойжоо, Б.Хонгор, Becky нар оролцох гэнэ.
А.АМАР