
Хэрэгт холбогдсон дэд ерөнхийлөгч Ли Хуалин, Ран Шинчуан, Геологийн албаныдарга Ван Даофу нарыг Хятадын сайд нарын зөвлөлийн шийдвэрийн дагуу шалгаж эхлэхээр болсон юм байна. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятадын төрийн зарим ажилтан болоод гадаадынханд гэрээгээ бүтээхийн тулд авилга өгсөн байж болзошгүй болоод байгаа аж. Мөн үүнээс гадна Хятадын үндэсний газрын тосны корпорацийн тэргүүнийг энэхүү хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Хятадын төрийн албаны зарим хүмүүсийг мөн шалгаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсад гарч байгаагүй томоохон хэрэг болох нь тодорхой болоод байгаа аж. Хятадын эд хөрөнгийн бүртгэлийн хяналт шинжилгээний алба улсын төсөвт томоохон хөрөнгө бүрдүүлдэг компаниудыг Си Жинпиний шаардлагын дагуу шалгахаар болжээ.