
Хяналт, шалгалтын явцад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 16 худалдааны төвд худалдаалж буй Герман, Дани, Нидерланд, Япон, Өмнөд Солонгос, Голланд, Малайз, ОХУ улсаас импортоор оруулж ирсэн 37 төрлийн бүтээгдэхүүн, Шинэ Зеланд улсын “Fontеrrа" компанид үйлдвэрлэсэн хуурай сүү ашиглан үйлдвэрлэл явуулдаг “АПУ”, “Витафит-Инвест”, “ТЭСО” зэрэг ХХК-иуд, БНХАУ-аас “Цаст фүүдс" ХХК-ны импортлодог савласан хүүхдийн сүү, каш, йогурт, хатаамал сүү, ариутгасан сүү зэрэг нийт 48 нэрийн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр Clostridium botulinum нян илрээгүй бөгөөд бүтээгдэхүүн дэх бичил биетийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ стандартын шаардлагыг тус тус хангасан тухай МХЕГ-аас өнөөдөр мэдээллээ.
Иймд тухайн орноос гарал үүсэлтэй, импортын сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эдийг лабораторийн шинжилгээнд байнга хамруулан чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, болзошгүй эрсдлээс байнга урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж, холбогдох газруудад хүргүүлэхээр боллоо.