Тереза Эхийн дурсгалыг хүндэтгэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Тереза Эхийн дурсгалыг хүндэтгэхээс татгалзав

Тереза Эхийг шүтэн бишрэгчид түүний 100 насны ойгоор Empire State цамхагт тусгайлан тэмдэглэхийг хүсч байгаа боловч Нью-Йоркийн хамгийн өндөр энэхүү цамхагийнхан саналыг нь дурамжхан хүлээн авчээ.
Сүүлийн хэдэн арван жилийн туршид 102 давхар өндөр энэ цамхгийн дээд хэсгийн гэрэлтүүлгийн өнгийг янзбүрээр хувирган дэлхийн нэрт хүмүүс, түүхэн үйл явдлууд эсвэл спортын том ялалтуудыг тэмдэглэн өнгөрөөж ирсэн билээ.
Английн хатан хаан Элизаветад зориулан гүн улаан, алтан шар өнгөөр, хятадын коммунист хувьсгалын 60 жилийн ойгоор улаан, шар, Ариун Патрицийн ойгоор ногоон, жүжигчин Франк Синатрад зориулан түүний нүдний өнгө болох цэнхэр, түүгээр ч барахгүй Симсонд шар өнгийн гэрэлтүүлэг чимэглэл зориулан түүхэн үйл явдлуудыг  тэмдэглэн өнгөрөөж байжээ.
Энэ оны наймдугаар сарын 26-ны өдөр тэмдэглэх Тереза Эхийн төрсөн өдрийн 100 жилийн ойгоор  цамхгийн эзэд  Тереза ээжийн билэгдэл болсон цагаан, цэнхэр өнгөөр цамхгаа гэрэлтүүлэхээс татгалзсан байна. Цамхгийн эзэд хувийн өмч хөрөнгө болохоор шашин шүтлэг, түүнтэй холбоотой үйл явдлыг тохиолдуулан гэрэлтүүлэг хийх аливаа хүсэлтийг өөрсдийн байр сууринаас шийдвэрлэж байх бодлого баримталдаг юм гэсэн хариу өгч байгаа ажээ. 
Тереза Эх 1997 онд тэнгэр хальсан бөгөөд түүний  энх тайван, итгэл мөрөөдлийн билэгдэл болсон хүнлэг үйл ажиллагаа явуулж ирснийг нь хүлээн зөвшөөрч, 1979 онд  энх тайвны Нобелийн шагналыг олгосон юм.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж