Гадаадад төгсөгчдийн хөдөлмөрийн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Гадаадад төгсөгчдийн хөдөлмөрийн яармаг болно

Гадаадад төгсөгчдөд зориулсан “Start Your Career” хөдөлмөрийн яармаг ирэх сарын 17-18-нд болно. Яармагийг Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв, МЗХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Монголын 200 мянга орчим иргэн гадаадад ажиллаж, сурч байгаа гэсэн албан бус тоо байдаг. Энэ нь мэргэжлийн болон оюуны өндөр чадавхийн урсгалыг гадагш алдаж, улмаар нийгэмд өндөр чадвар бүхий мэрэгжилтнүүдийн хомсдолыг бий болгож байна гэж албаныхан үзсэн байна. Засгийн газраас “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 150 мянган байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлж ажиллаж байгаа ч чадвартай, мэрэгжилтнүүдийн тоо 30 мянга хүрэхгүй байгааг Засгийн газраас онцолсон. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Start Your Career” уриан дор хөдөлмөрийн яармаг зохион байгуулахаар болжээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж