Эдийн засаг тартагтаа тулсан юм байхгүй

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Эдийн засаг тартагтаа тулсан юм байхгүй

Б.Гарамгайбаатар: Эдийн засаг хүнд байгаа нь үнэн ч тартагтаа тулчихсан юм байхгүй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарам­гай­баатартай ярилц­лаа.

-Улс орны эдийн за­саг хүнд байгаа тухай нэг хэсэгтээ л яригд­сан. Харин одоо байдал ямар байна вэ?

-Эдийн засгийн нөх­цөл байдлыг өнөөдөр хүн болгон, янз бүрээр ярьж байна. Ерөнхий сайд гэхэд ста­тис­тикийн дүгнэлтэд тул­гуур­лаж яриа өгч харагд­сан. Улс­төрчид, эдийн засагчид ч тэр, өөр өөрийн өнцгөөс тайл­бар­лаж байна лээ. Өнөө­дөр эдийн засгийн байдал, нөхцөл боломж нь сайн­гүй байгаа нь үнэн. Гэхдээ бүр тартагтаа тул­чих­сан юм байхгүй шүү дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалт өнөө жил 40 хувиар буурсан гэсэн. Энэ нь эдийн засагт хэр нөлөөлсөн бэ?  

-Гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буур­сан үзүүлэлт гарсан.  Энэ нь үндсэндээ хөрөнгө оруулалт зогссон гэсэн үг шүү дээ. Хөрөнгө оруу­лалт буурснаас эдийн засаг муудсан уу гэвэл үгүй гэж хэлнэ. 

Гадаадын хөрөнгө оруу­лалтын тухай хууль цаг үеэсээ хоцорсон. Дээр нь стра­тегийн ач холбогдол бү­хий салбарт хөрөнгө оруу­лалтын то­дор­хой хязгаарлалт хийс­нээс үүдэл­тэй юм. Эдгээр хууль тогтоомжууд өмнөх Засгийн газрын үед гар­сан. Тухайн үед уг хууль тогтоомжийг сур­талч­лах, таниулах ажил­ла­­гаа үнэ­хээр муу хийгд­сэн нь харагдаж байгаа юм. Одоо бид “яах вэ” гэдэг цаг үетэй нүүр тул­чи­хаад байна.

-Засгийн газар өн­гөр­сөн баасан гаригийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуу­лийг хэлэлцсэн. Хөрөн­гө оруулалт болон улс орны эдийн засгийн байд­­лыг сайжруула­хын тулд юу хийх ёстой вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өнөөдөр Засгийн газар УИХ-д өр­гөн барьж, ээлжит бус чуулган зарлаж, хөрөнгө оруулалтын тухай хэ­лэлц­сэн ч одоо түүхий хууль гаргаж болохгүй. Нэлээд сайн хэлэлцэж, үндэстэй зөв хууль гаргах хэрэгтэй байна. Гол нь хөрөнгө оруулагч­дад Мон­­голд урт хуга­цаанд хөрөнгө оруула­хад ямар үр дүнтэй гэд­гийг сайтар ойлгуулах хууль гарч, хэр­­хэн хэрэг­жүүлэх жур­мыг холбогдох яамд нь гаргаж, мөр­дөх нь хам­гаас чухал. Тэгж байж л гадаа­дын хөрөнгө оруу­лалт орж ирнэ. Тэрнээс өнөө­дөр хууль гарлаа гэхэд мар­гаашнаас хө­рөн­гө орж ирнэ гэж байх­гүй шүү дээ. Үүнийг амьд­рал өөрөө нотлоод өгөх байх.

Өнөөдөр бид гадаа­дын хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн байгаа. Тий­мээс энэ асуудал тийм ч хурдан хугацаанд ший­дэг­дэхгүй. Цаашид хө­рөн­гө оруулалт болоод  Мон­гол Улсын эдийн засгийн нөхцөл боломжийг сайж­руу­лахын тулд өөрс­дө­дөө найдахаас өөр арга­гүй.

-Яаж тэр вэ?

-Энэ бол үндэсний үйлд­­­вэрлэгчдийг дэмжих бодлого байгаа юм. Үн­дэс­ний үйлдвэрлэгчдийг бид өнөөдөр бүрэн ут­гаар нь дэмжиж байна уу гэвэл, үгүй. Ингэхийн тулд хууль эрхзүйн орчинг бий болгох ёстой.

Эдийн засгийн байн­гын хороо УИХ-ын дар­гын захирамжаар ажлын хэсэг гаргасан.  Өнгөрсөн хугацаанд мон­гол орны эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, өнөө­дөр ямар бай­гаа, ирээдүйд ямар болох, ямар арга хэмжээ авах хэрэгтэйг судалсан. Энэ ажлаа эцсийн байдлаар дүгнээд Засгийн газарт санал авахаар өгсөн.

Үнэндээ, өнөөдөр Мон­голын эдийн засаг хүндэрч, хүмүүс бужигнах нөхцөл бүрдсэн явдал Засгийн газартай яах аргагүй холбоотой.

-Яагаад?

-Гадаадын хөрөнгө оруулалт, Оюутол­гойтой холбоотой асуудлууд онц­гой үүрэг гүйцэтгээд байгаа байхгүй юу. Оюу­толгойтой байгуулсан гэ­рээний маргааныг бид өнөөдрийг хүртэл цэг­цэлж чадаагүй. УИХ, Зас­гийн газарт чиглэлээ өгчих­сөн. Засгийн газар  дөрвөн сайдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулаад багагүй хугацаа өнгөр­лөө. Ажлын хэсгийнхэн Оюутолгой ямар нэгэн хэл амгүйгээр үйл ажил­ла­гаа явуулах, гэрээний тодорхой нөхцөлүүд дээр хоёр тал харилцан ойл­голцох замыг олох ёстой байсан. Гэтэл тэр арга замыг олж чадаагүйгээс өнөөдөр зогсолт хийсэн гэж ойлгогдож байгаа.

Засгийн газар хийх ёстой ажлуудаа хан­галт­тай хийж чадсангүй. Зас­гийн газрын томилсон  сайд нар мөн адил  авсан үүргээ биелүүлээгүй гэж би боддог. Цаашид гадаа­дын хөрөнгө оруулалтын хуулийг яаралтай өөр­чилж, стратегийн ач хол­богдол бүхий салбарт хөрөнгө оруулалтыг хяз­гаар­ласан хуулиудаа эргэж харах зайлшгүй шаардлага байна.

-Та УИХ үндсэн үүр­гээсээ хазайж, эрх мэд­лээ алдсан мэтээр шүүм­жилж байсан. Яагаад та ингэж үзэх болсон бэ?

-УИХ өнөөдөр өөрийн­­хөө эрх мэдлийг тодорхой хүрээнд алд­сан. Монгол Улс пар­ла­мен­тын засаглалтай. Тэг­сэн хэрнээ өнөөдөр Зас­гийн газарт бүрэн атгагд­сан, эрх мэдлээ алдсан байдалтай ажилладаг. Энэ нь УИХ үндсэн үүр­гээ­сээ хазайж, өөрийнхөө ажлаа хийж чаддаггүйгээс ийм байдал үүссэнийг харуулж байгаа юм. Зас­гийн газрын хийж байгаа буруу алхамуудыг өөг­шүү­лээд байна гэж би хувьдаа үздэг. Тиймээс намрын чуулганаар УИХ-ыг жинхнээсээ УИХ шиг л болгох ёстой. Дээр нь УИХ өөрийнхөө хууль тогтоомжуудыг чанга мөрд­дөг байх нь чухал. Тэр хэмжээгээр Засгийн газраа удирдаж ажиллах ёстой. Цаашид байдал энэ хэвээр үргэлжилбэл парламентын засаглал­тай Бүгд найрамдах улс биш болно гэж  би харж байгаа. Энэ бүгдийг засч залруулахад Ерөнхий­лөг­чийн өргөн барьсан хууль онцгой нөлөөтэй. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг хав­сарч хийж болох уу, үгүй юу гэдэг асуудлаар Ерөн­хий­лөгч хууль өргөн барь­сан шүү дээ. Энэ хуулийг намрын чуулганы эхэнд авч үзэх ёстой. Ингэснээр бид олон юмыг зүг чигт нь оруулж чадна.

-Чуулган гэснээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой­гоор МАН ээлжит бус чуулган хуралдуу­ла­хыг шаардсан. Ээлжит бус чуулган хэзээ ху­рал­дахаар болсон бэ?

-Ээлжит бус чуулган ирэх есдүгээр сарын 2-нд, 16-нд хуралдах тухай яригдаад байгаа. Албан ёсны мэдээлэл нь одоо­гоор бидэнд ирээгүй. Яа­гаад гэвэл, УИХ-ын дар­гын зөвлөл хуралдаж, энэ шийдвэрийг гаргах ёстой. Одоогоор есдүгээр сарын 16-ны үеэр ээлжит бус чуулган хуралдаж магад­гүй гэсэн яриа бий.  

-Бүтээн байгуулал­тын ажилд та хэр сэт­гэл хангалуун байдаг вэ?   

             
-Бүтээн байгуулалтын ажлууд янз бүр байгаа. Тухайлбал, Барилга хот, байгуулалтын яамны ажил гологдохооргүй хэм­жээнд явагдаж байна. Мэдээж доголдсон юм­нууд байгаа л байх. Хүн болгон бүтээн байгуу­лалтад шүүмжлэлтэй хан­даж буй учраас би энэ талаас нь яримааргүй байна.

Гол нь өнөөдөр Зас­гийн газрын бүтэц өөрөө буруу байгаа байхгүй юу. Яамд олонтой. Сал­бар хариуцсан яамдууд нь бодлогоо барихгүй, аж ахуйн ажилтай хэт зуу­рал­даад байна. Яамд УИХ-аас давсан бодлого, давсан том толгой гар­гадаг. Үндсэн гол бүтэц, бодлого нь алдагдсан. Засгийн газрын бүтцийг өөрчлөөд, хэрэгжүүлэгч агентлагуудыг бий бол­гох­гүй бол бүтээн байгуу­лалтын ажил урагшлах­гүй. Энэ асууд­лыг зайлш­гүй эргэж харах шаард­лага байна.

Бондын мөнгөөр эс­вэл улсын төсвөөр хийг­дэж буй ажлууд нэг хара­хаар хийгдээд байгаа юм шиг боловч үр дүн, чана­рын асуудлууд харагд­даг.

Бид  тодорхой хүнд­рэл­­тэй цаг үе туулж бай­гаа гэдэг нь үнэн. Энэ бол гадна дотно бүх орчинд нөлөөлж байгаа. Гэхдээ бид нар ул суурьтай юм гаргахгүйгээр  яаран санд­­ран тэр бүгдийг шуу­руу­лах юм бол тэрнээс их алдаа хийхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид нэлээд сайн бодох ёстой.

-Ханшийн хэлбэлз­лийн хувьд ямар тайл­бар өгөх вэ?

-Ханш бол зах зээ­лийн­­хээ жамаар хэлбэл­зэж байгаа. Үүнд зарим нэг алдаа харагд­даг. Бид Монгол банкин дээр очих­доо энэ талаар са­нал солилцсон. Өнөөдөр нэг юмыг бодох ёстой. Жишээ нь, Тогт­вортой байдлын хууль гээд шинэ хуулийг бид 2012 онд анх удаагаа мөрдсөн. Энэ хуулиар УИХ-аар бат­лагд­сан төсвийн хуулиуд хатуу мөрдөгдөх байсан. Хуулиа мөрдөөд ажил­ла­сан бол бид өнөөдөр ямар байх байсан бол гэж бодогддог. Өнөөдөр нэг их наяд гаран төгрөгийн орлого тасарч байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр, Засгийн газар муу ажиллаж байгаагийн илрэл юм.

Дээр нь энэ төсвийн тогтвортой  байдлын хуу­лиас гадна Монгол Улс өөрөө төсвөөс гадуур хоёр гурван хөрөнгө оруу­лалтыг нэмж хийсэн. Энэ нь бүр доошоо орох бай­сан эдийн засгийн нөх­цөл боломжийг то­дор­хой түвшинд барьсан. Мон­гол­банкны Засгийн га­зар­тай байгуулсан гэрээ­ний биелэлтийг харахад, Монголбанк хийх ёстой ажлаа хийсэн байдаг. Харин тогтвор­жуулах гэ­рээг хэрэгжүү­лэх яамдууд үүргээ биелүү­лээгүй.

Их хэмжээний мөнгө­ний нийлүүлэлт явагдсан.  Энэ нийлүүлэлтээс бо­лоод зах дээр ирсэн валютыг үнэ тогтворжуу­лах гэрээнд орсон аж ахуйн нэгжүүд авсан. Үүнээс болоод валютын хомсдол зохиомлоор бий болсон. Хүмүүс валют худалдаж авах гэж шуур­сан. Харин ченжүүд дунд нь тоглосон л байхгүй юу.

Ч.АННА
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж