&#34Авто ачигч мастерс&#34 ажил мэргэжлийн уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

&#34Авто ачигч мастерс&#34 ажил мэргэжлийн уралдаан болно

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Материал техник хангамжийн баазын санаачилгаар "Авто ачигч мастерс" тэмцээнийг 2013 оны 08 сарын 30-ны өдөр АБК-ийн урд автобусны зогсоол дээр зохион байгуулах гэж байна.

Уг тэмцээн урьд өмнө нь Монголд болж байгаагүй бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК дээр анхлан зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог болж байна. Тэмцээний зорилго нь "Эрдэнэт үйлдэр" ХХК-ийн цех хэсгүүдэд сэрээт Авто-ачигчаар бараа материал зөөж, тээвэрлэж байгаа жолооч нар харилцан туршлага солилцох, тэдгээрийн ажил мэргэжлийн онцлог, ур чадварыг олон нийтэд сурталчилан таниулахад орших юм.

Уралдааны журам:

  • Уралдаанд оролцогч нь ганцаарчилсан хэлбэрээр байгууллага хувь хүний нэрээр оролцоно
  • "Эрдэнэт үйлдвэр" ХХК-н Цехүүдээс 1-2 авто ачигчийн жолооч оролцоно
  • Уралдаанд оролцогч нь ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэлтэй байна.
  • Гарын авлага, авто ачигчийн лавлах зэрэг ямар нэгэн материал ашиглахыг хориглох
  • Ур чадварын тэмцээнд 2 тн-ын даацтай "КОМАТSU" маркын автоачигчаар даалгаваруудыг гүйцэтгэх юм.

Та бүхэн оролцох болон дэлгэрэнгүй мэдээлэл авхыг хүсвэл 73933, 99351084 утсаар холбогдон уу.

Эх сурвалж: www.erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж