Еврогийн бүсийнхэн авралын нэг их наяд долларын сан байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Еврогийн бүсийнхэн авралын нэг их наяд долларын сан байгуулав

Еврогийн бүсийнхэн өнгөрөгч даваа гаригт эдгээрийн аль нэгэн орон цалин хөлсөө төлж чадахгүй болчих вий гэдгээс зайлсхийх, еврогийн ханш уналтыг зогсоох зорилгоор нэг их наяд  долларын сан байгуулахаар шийдвэрлэжээ.
Европын Холбоо болон Олон улсын валютийн сан хамтран босгож буй авралын энэ багц санхүүжилт нь 750 тэрбум евро буюу нэг их наяд долларын хэмжээтэй байх юм байна.
Хэрэгжүүлэх гэж буй энэхүү арга хэмжээ нь сүйрлийн ирмэгт авчирсан Грекийн хэрэг явдлыг Испани, Португал зэрэг оронд давтан гаргуулахгүй  байх, эдгээр орны хөрөнгө оруулагчдын айдас хүйдсийг хэвийн болгон тайвшруулах зорилготой юм. Люксембургийн ерөнхий сайд Jean-Caude Juncker “Авсан зээлийнхээ багцын 90 хувийг төлж чадах баталгаа бий болгосон орнуудад зээлдүүлэхээр 440 тэрбум еврог энэ зургадугаар сард багтаан босгох юм” гэж мэдэгдсэн байна.
Европын Холбооны гүйцэтгэх комисс 60 тэрбум еврог нэн яаралтай шийдвэрлэх зүйлд зарцуулах бөгөөд 250 тэрбум еврог Олон улсын валютын сангаас гаргахаар болжээ.
Энэ сангийн гол хэсгийг Герман улс гаргах ба ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 2014 он хүртэл аавуудад олгодог мөнгөний хэмжээг багасгах, 15 000 төрийн албан хаагчдын орон тоог хасах,  Берлин хотод барих гэж буй Пруссийн ордны дуураймал барилга барих зэргийг хойшлуулж, 80 тэрбум еврогийн хэмнэлт гаргах гэж байгаагаа мэдээлжээ.
Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж