“Steve Jobs” нэртэй сургууль нээгджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

“Steve Jobs” нэртэй сургууль нээгджээ

“Steve Jobs-ийн сургууль” нэртэй долоон сургууль анх удаа Нидерландад нээгдлээ

Нидерландын хэд хэдэн хотод ийм нэртэй сургуулиуд үүдээ нээлээ. Энэ сарын 22-ноос эхлэн Снек, Бреда, Алмери, Иммен, Хевлейт, Амстердам зэрэг хотуудад O4NT буюу Шинэ эриний боловсрол нэртэй iPad-д суурилсан онцгой сургалттай бага ангийн долоон сургууль нээгдлээ. Тус сургуулийн програмыг 2012 оны гуравдугаар сард боловсруулсан ба энэ нь iPad ашиглан “виртуал сургууль”-д нэвтэрч мэдээлэл харилцааны холбооны технологи (ICT), мэдээлэл боловсруулах чадвар, хамтран асуудлуудыг шийдвэрлэх техник болон бүтээлч сэтгэлгээ зэргийг сурах юм.

O4NT-ийн загварыг хэд хэдэн сургуулийн удирдлагууд судалж байгаа бөгөөд ирэх жилээс Нидерландын нилээд олон сургуулийг энэ хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хүүхдэд хэрэгтэй чухал чадваруудыг ялгаж заах, мөн хичээлийн болон амрах цаг нь уян хатан байх зэрэг тус програм нь хэд хэдэн давуу талтай юм. “Виртуал сургуульд” хүүхдүүд жилийн 365 хоногийн аль ч үед хүссэн цагтаа нэвтэрч болох ба ICT суурилаж байгаа учраас багш нарт ч чухал нөлөөтэй ажээ.

O4NT:

“O4NT-ын гол зорилго нь хүүхдүүдэд бүлгээр нь мэдлэг заахаас гадна бүлгээр болон ганцаарчилж сургалт явуулах боломжийг багш нарт гаргаж өгч байгаа явдал юм. Хүүхэд бүрийн сурах хэв маяг, сурах хурд зэрэг харилцан адилгүй учраас ерөнхий чадваруудыг сургах зориулалттай апп-ууд нь үүнд маш их хэрэг болж байна”  Видеог ЭНД дарж үзнэ үү.

O4NT мөн iPad-р суралцах боломжтой бүтэн цагийн боловсролын програмыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа Нидерландын иргэний харьяалалтай хүүхэд бүрд зориулсан хувилбарыг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: www.intechmongolia.blogspot.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж