45,5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ замын ажил өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд энэ өдөр хүлээлгэн өгч байгаа юм.
Хонгор нутгийг хөгжилд хүргэх энэ зам Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийг хатуу хучилттай автозамаар холбох ажлын эхлэл болж байна. Замын далан сувгийн ажил эхлээд явж байгаа. Ирэх онд Говь-Алтай аймаг нийслэл хоттой холбогдох болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Замын ажлыг хийж гүйцэтгэсэн “Нейшнл девелопер”, “Шинжиан Бейшн зам гүүрийн барилга” ХХК-ийн хамт олонд тэрбээр талархал илэрхийлээд энэ есдүгээр сарын 5-нд Дорноговийн замыг хүлээж авна. Энэчлэн энэ ондоо багтаж 6 аймаг хатуу хучилттай замаар холбогдоно гэдгийг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Баянхонгор аймаг дахь томилолт үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.