
Айлчлалын үеэр Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга бөгөөд Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай зөвлөлдөх уулзалт хийнэ.
Моргулов Игорь Владимировичийн товч намтар
1961 онд төрсөн. 1983 онд М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын дээд сургуулийг төгссөн. Хятад, англи хэлийг эзэмшсэн.
1991 оноос хойш ОХУ-ын Гадаад хэргийн яамны төв аппаратад болон БНХАУ, АНУ, Япон дахь ДТГ-дад ажилласан.
1999-2001 он ОХУ-ын ГХЯ-ны Азийн хоёрдугаар газарт тасгийн даргаар
2005-2006 он ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газарт ахлах зөвлөхөөр
2006 оны 5 сараас 2009 оны 7 дугаар сар хүртэл ОХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр тус тус ажилласан
2009-2011 ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал
2009 оны 12 дугаар сараас ОХУ-ын Засгийн Газрын шийдвэрээр Орос-Хятадын хилийн комиссын Оросын хэсэгт ажилласан.
2011 оны 12 дугаар сараас ОХУ-ын ГХЯ-ны Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байна. Ази, Номхон далайн орнуудын олон талт хамтын ажиллагааны асуудлууд болон Азийн орнуудын харилцааг хариуцаж ажиллаж байна.
Дипломат 2-р зэрэглэлийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор 2007 оны 11 дүгээр сарын 28-нд шагнуулсан.
Шагнал: 2001 оны 1 дүгээр сарын 21-нд Гюйс крейсер "Варяг"-ийн тугийг БНСУ-аас ОХУ-д хүргүүлэх бэлтгэл ажилд идэвхтэй ороцсоныхоо төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчөөс талархал хүлээсэн.
2007 оны 4 дүгээр сарын 9-нд 2006 онд Орос Холбооны Улсын жилийг БНХАУ-д амжилттай хэрэгжүүлэхэд бэлтгэл ажилд идэвхтэй оролцсоныхоо төлөө ОХУ-ын “Эх орны өмнө байгуулсан гавьяаны 2 дугаар зэргийн одон”гоор шагнуулсан”
2007 онд “МЧС России” одонгоор хүмүүнлэгийн онцгой үйл ажиллагаанд оролцсоны төлөө шагнуулсан
2011 онд “Эх орноо хамгаалахын төлөө амь үрэгдэхсдийн дурсгалыг мөнхжүүлэх” ажлын төлөө одонгоор шагнагдсан.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын дипломат цолтой.
Гэргий, 2 хүүхдийн хамт амьдардаг.