&#34Blue&#34 хамтлаг Монголын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

&#34Blue&#34 хамтлаг Монголын тайзнаа

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд барууны болоод дэлхийн хэмжээнд нэр алдартай хамтлаг дуучдын тоглолт "Төв цэнгэлдэх хүрээлэн"-нд  болох нь тасраад байсан юм.

Тэгвэл энэ удаад Британийн хөгжмийн дээд шагналын эзэн, залуусын зүрх сэтгэлд "Sorry Seems To Be The Hardest Word", "All Rise" "Fly By" "One Love" зэрэг олон сайхан хит дуунаараа хоногшуулж үлдээсэн алдарт BLUE хамтлаг EVENTO компанийн урилгаар Монгол улсад айлчлан тоглох нь ээ.

2013 оны 2-р сарын 26-нд Лондон хот дахь Hammersmith Apollo театрт зөвхөн ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа 5 минутын дотор дуусан тул продюсерууд бүрэн хэмжээний Дэлхийг тойрох аялан тоглолт хийхээр шийдвэрлэжээ.  

Түүний дарааханаас эхлүүлсэн BLUE хамтлагийн менежмент ба EVENTO компани хоорондын хэлэлцээр амжилттай болж 8-р сарын дундуур гэрээнд гарын үсэг зурсанаар тэдний Британи даяар эхлүүлэх нүсэр аялан тоглолтын өмнөхөн буюу 9-р сарын 14-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо тоглохоор товлогдож бэлтгэл ажлаа хэдийн эхлүүлжээ. Үүний дараагаар BLUE хамтлаг өөрсдийн албан ёсны цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулж Дэлхийг тойрох аялан тоглолтын нэгийг Монголд хийх болсоноо зарлаж үзэгч фэнүүдээ баярлуулсан билээ.  

BLUE хамтлаг өөрийн амьд хөгжмийн хамтаар  ирэхээр болсон нь тоглолтыг улам үзүүштэй болгож буй хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн.

Тоглолтыг зохион байгуулалтын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шоу, концертийн хэв загварт нийцүүлэн өндөр түвшинд жишиг болгон зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Тухайлбал энэхүү тоглолт нь Мандал Женерал Даатгал компаниар бүрэн даатгагдаж байгаа бөгөөд BLUE хамтлагийн гишүүд болоод тоглолтын тасалбар худалдан авсан үзэгч бүхэн хамрагдан хамгаалагдаж байгаа аж.

BLUE хамтлагийнхан менежерүүд, хөгжимчид болон бусад дагалдах хүмүүсийн хамтаар 9-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод газардана. Угтан авах фэнүүд нийгмийн сүлжээгээр холбогдож нэгдсэн зохион байгуулалттайгаар “Чингэс Хаан” нисэх буудлыг тэр өдөр зорино.

Тоглолтын тасалбар дотроо чип бүхий ухаалаг картаар хийгдэж нууцлалын хувьд хамгийн өндөр түвшинд бүтээгджээ. Тоглолтын тасалбар борлуулалтыг EVENTO компани Монголд анхлан онлайнаар худалдаалж байсан бол энэ удаад ч мөн адил онлайнаар худалдан авах боломжоор хангах гэнэ.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч EVENTO ХХК бөгөөд Монгол Масс Медиа ХХК, On&Off продакшин хамтран зохион байгуулж байна.

Тасалбарыг www.evento.mn, easyticket.mn, HiFi Orange Records-ийн салбаруудаар худалдаалах ба UB лавлах 1617, 1109-өөр хүргүүлэн авч болох юм байна.

Ийнхүү гэрэл хөгжмийн гайхамшиг болсон  дэлхийн хэмжээний томоохон тоглолтыг эх орондоо найз нөхдийн хамтаар дурсамжааа хөглөн үзэх л үлдэж байна.

Blue хамтлагийн талаар:

 
Blue хамтлагийн түүхээс

Их Британий хөгжмийн дээд шагналт, шилдэг R’nB поп хамтлагийн төлөөлөл болсон тус хамтлаг нь Энтони Коста, Данкан Жэймс, Ли Райн болон Саймон Уэбб гэх 4 авьяаслаг залуусаас бүрддэг. Тус хамтлаг анх 2000 онд байгуулагдсан бөгөөд 3 цомог (All Rise-2001, One Love-2002, Guilty-2003) гаргаснаар Нэгдсэн Вант улс даяар 4 жилийн дотор 6 шилдэг сингл дуутайгаар алдрын оргилд хүрэх хаалга нь нээгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй тэдэнд Стив Уондер, Элтон Жон, Лил Ким нарын алдартнуудтай хамтарч ажиллах азтай завшаан ч тохиолдов. 2004 оны сүүлээр хамтлаг 2 жилийн завсарлага авсан ба 2004 оны 11 сарын 15-нд анхны зохиомжит “Best of Blue” цомгийг гаргав. 2005 он гэхэд хамтлагийн гишүүд тус тусын карьерийг эхлүүлэх санаа гаргасан байна.

2009 оны 4 сарын 28-нд дахин нэгдсэнээр тэр жилийнхээ зун хамтдаа дахин тайзнаа гарав. 2011 оны 1 сарын 29-нд хамтлагийн гишүүд ХБНГУ-н Диззелдорф хотноо болсон  Евровишн-2011 тэмцээнд “I Can” дуугаараа тун амжилттай оролцож дахин нэгдсэнээ зарласан юм. 2013 оны 1 сарын 25-нд өөрсдийн дөрөвдэхь Roulette цомгийн эхний эхний сингл Hurt Lovers сонсогч фенүүдэд нь хүрлээ. 2013 оны 2 сарын 21-нд Atomic Kitten, Five, Liberty X зэрэг хамтлагуудтай нэгдэн 5 сард нь Ирланд, Их Британид “The Big Reunion” аялан тоглолтыг хийжээ. 2013 оны 3 сарын 27-нд Blue хамтлагийн тоглолтууд сүүлийн 10 жилийн хугацаанд гайхалтай амжилт дагуулсныг хөгжим судлаач, сонсогч залуус тодорхойлдог. Дэлхий даяар өөрсдийн амжилтыг нийт 13 сая хувь борлуулан шинэ үеийн залууст энгийн даруу өнгө төрх, үлгэр дууриалалийг үзүүлсэн Английн алдарт Blue хамтлагийг амьд хөгжийн томоохон багтай нь цуг залуус бид бүгдээрээ эх орондоо угтан авцгаая!

Хамтлаг байгуулагдсан түүхээс (2000-2001)

 Анх 2000 онд 14, 16 настай хөвгүүд болох Ли Райн, Энтони Коста нарыг “Америкийн Шүтээн” шоуны шүүгч, продюссер Саймон Коуэлл нэгтгэн одоогийн “Blue” хамтлагийн замналыг бий болгожээ. Хамтлагийн гишүүн Райний зүгээс тухайн үед “Pop Idol” тэмцээний ялагч Уилл Янг хамтлагтаа элсүүлэхээр шийдчихсэн байсан бөгөөд нөгөөтэйгүүр Костагийн нэр гишүүд элсүүлэх сүүлийн шат хүртэл тодорхой бус байсан юм. Гэвч Райн, Коста нар хоорондоо ярилцсаны эцэст 3 дах гишүүнээр Данкан Жэймсийг тохирох хүн гэж үзсэн. Ингээд хамтлагтаа гурвуулаа болсон тэдэнд яах аргагүй дахин нэг гишүүн хэрэгтэй ( Саймон Уэбб ) байсан нь одоогийн Английн хөвгүүдийн “Blue” хамтлаг байгуулагдах түүхийг бүтээлцжээ. Хамтлаг байгуулагдчихлаа. Одоо тэд хамгийн анхны уран бүтээлээ хүргэх л үлдлээ.

2001 оны 5 сард анхны дебют сингл “All Rise”-ийг гаргасан нь төд удалгүй авьяаслаг, эрч хүчтэй залуусыг асар богино хугацаанд UK Чартын 4-р байрт аваачив. Дараачийн сингл “Too close” 2001 оны 8 сард цацагдсан нь мөн л тус чартын 1-р байранд шалгарсан байна. Тэд амжилтаа харан зүгээр суусангүй. Тухайн жилийн 11 сард “”If You Come Back” дуугаа сонсогч фенүүддээ хүргэв. Ингээд анхны “All Rise” цомог Зул сарын баярын өмнөхөн гарснаар тэднийг амжилт өөд “уруу татаж” Их Британид 1,8 сая хувь борлогдсон их ашгийг хамтлагт авчирсан юм. “All Rise” цомгийн хамгийн сүүлийн сингл болох  “Fly By” нь 2002 оны 5 сард  Их Британий чартын 6-р байрт шалгарсан байна.

9 сарын 11-ны өдөр Нью-Иорк хотод болсон аймшигт халдлагын дараагаар тэд BBC агентлагт ярилцлага өгсөн бөгөөд ярилцлагын дундуур хамтлагийн гишүүн Райн гэнэтхэн ярианы сэдвийг өөрчилж “Нью-Иорк хотын тэнцвэрт байдал маш их алдагдлаа. Тэдний хийсэн бүтээсэн зүйлс нэг л өдрийн дотор салхинд хийссэн мэт замхарч байна” гэхэд хөтлөгч ярианы сэдвийг өөрчлөх зорилгоор “Халимыг хамгаалах асуудал дээр та юу гэж бодож байна вэ” гэхэд “Амьтдыг хамгаалах нь юу юунаас илүү чухал байна.” Гэсэн байна. Бусад 3 гишүүд түүний энэхүү байдлыг зогсоох гэсэн боловч Райн өөрийн бодолдоо бат зогссон нь тэднийг ирээдүйд АНУ-д хийх шоу бизнес, уран бүтээлийн бүхий л ажлыг юу ч үгүй цуцлагдахад хүргэсэн байна.

2002-2004. Оne Love and Guilty

Хамтлагийн хоёрдох цомог  “One Love” нэртэйгээр 2002 оны 10 сард худалдаанд гарсан ба тэр даруйдаа Их Британий хөгжмийн чартын шилдэг цомгийн нэгдүгээр байрт шалгарч 150,000 хувь борлогджээ. Тус цомгийн гурван дуу болох “One Love” UK Чартын гуравдугаар байр, алдарт дуучин Элтон Жонтой хамтран дуулсан “Sorry Seems To Be The Hardest Word” дуу нь нэгдүгээр байр, “U Make Me Wanna дуу” нь тус тус дөрөвдүгээр байрт бичигдсэн нь тэднийг алдрыг оргилд аваачсан гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ. Харин “One Love” цомогт багтсан “Supersexual” дуу нь Өмнөд Америк, Испани гэсэн 2 орныг магтсан дуу болж гарсан гэдгийг тэдний зүгээс дуулгаж байв.

Сайны хажуугаар саар гэгчээр муу зүйлс авьяаслаг 4 залууг дайраад гарсангүй. 2003 оны 6 сард 1970-аад оны Шотландын Blue гэх хамтлаг Их Британий Blue хамтлагийг шүүхэд дуудлаа. Учир нь Шотланд хамтлагийн үзэж буйгаар Английн Blue  хамтлаг тэдний нэрийг ашигласан байж таарав. Гэвч Дээд шүүхээс үүнд ямар нэг хэргийн сэжүүр байхгүй, хамтлагт  Blue гэх нэрийг өгөх нь асуудалгүй гэсэн дүгнэлт гаргаж улмаар 2 хамтлаг цаашид аль аль нь “Blue” гэх нэрийг ашиглаж эрхтэй гэсэн тохиролцоонд хүрсэн ажээ.

Хамтлагийн “Guilty” хэмээн нэрийдсэн гуравдах цомог 2003 оны намар худалдаанд гарсан ба гарсан даруйдаа мөн л UK Чартын нэгдүгээр байрт шалгарч эхний 7 хоногт 100,000 хувь борлогдож ашиг орлогын арвин их баялаг, аз завшааныг авьяаслаг хийгээд хичээнгүй залууст авчирсан юм. “Guilty” цомгийн 4 дуу сингл болон гарсан бөгөөд цомгийн нэрээр нэрлэгдсэн “Guilty” дуу нь Их Британий хөгжмийн чартын хоёрдугаар байр, 1970, 80-аад оны алдарт дуучин Стив Уондер, Энжи Стөүн нартай хамтарсан “Signed, Sealed, Delivered, I’m Yours” арваннэгдүгээр байр, “Break Easy” дөрөвдүгээр байр, “Bubblin’ “ тус тус есдүгээр байрт шалгарч байжээ. Эцэст нь зөвхөн “Guilty” цомог дангаараа Их Британид нэг сая хувь борлогдохын хажуугаар зөвхөн Арлын Япон улсад тус цомогт багтсан The Gift хэмээх дуу нь гарч байжээ.

2004-2005 он. “Best of Blue” ба хамтлаг тарсан нь.

Алдарт дуучин Элтон Жон тэдэнд хамтлаг цаашдаа хамтдаа байх нь нэг их онцын өөрчлөлт , амжилт авчрахгүй ба тэднийг хувийн карьерийг эхлүүлэхийг санал болгосноор тэд 2004 онд хамтлагийг тараах шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй зэрэгцээд 2004 оны 11 сард “Best of Blue” гэх хамтлагийн бүх цаг үеийн шилдэг хит дуунуудаас бүрдсэн цомгоо гаргалаа. Тус цомгоос “Curtain Fall” дуу нь UK Чартын дөрөвдүгээр байр, “Get Down On It” , “Only words I Know” гэх дуунууд нь Франц, Италийн хөгжмийн чартуудад хоёрдугаар байрт бичигдэж байв. “Best of Blue” цомог Их Британийн хөгжмийн чартад хоёрдугаар байрт бичигдэхээсс гадна хөгжмийн дээд шагналын эзэн болсон юм. Энэхүү цомгийн дараагаар Саймон Уэбб, Энтони Коста нарын санаачилгаар урьд өмнө хамтлагийн түүхэнд байгаагүй ремикс болон дууны бусад шинэ хувилбаруудыг харуулсан, онцлог хэв шинжийг илэрхийлсэн уран бүтээл хийе гэсэн нь зөвхөн Арлын Япон улсад худалдаанд гаргасан 3 дуутай ( “The Gift” , “It’s Alright“, “Elements”) цомог байсан юм. Мөн хамтлагийн гишүүн Данкан Жэймсийн соло уран бүтээл “I Believe My Heart” нь тэрхүү цомогт багтжээ.

Тус цомгийн дууны жагсаалт дээр “Lonely This Christmas” хэмээх дуу байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хасагдсан байв. Цомог 2005 оны 7 сард худалдаанд гарч Европын хэд хэдэн орон, Япон, Тайланд, Хятад зэрэг улсуудад худалдаанд гарсан хэдий ч Их Британид өргөн цар хүрээтэйгээр олон удаа олон хувь борлогдсон гэх шалтгаанаар зарагдаагүй юм.

2009 он. Хамтлаг эргэн нэгдэх боломж.

Уншигч та “Blue” хамтлагийг 2011 оны 5 сарын 14-нд ХБНГУ-н Диззелдорф хотноо болсон “Евровишн-2011” тэмцээний сүүлийн шатанд тайзнаа дахин хамтдаа гарсан гэдгийг санаж буй.

2009 оны 4 сард “SilverStone Classiс” фестивальд оролцох болсноо албан ёсоор зарласан нь эргэн нэгдэх болсныг илтгэсэн явдал байлаа.

2011-2013 он. Хамтлагт орсон өөрчлөлтүүд.

2011 оны 1 сарын 23-нд “Blue” хамтлаг “Евровишн-2011” тэмцээнд “I Сan” дуугаараа оролцсон нь хамтлагийн 10 жилийн ойтой давхцсан тохиолдол байв. Хамтлагийнхаа 10 жилийн ойн хүрээнд тэдний зүгээс фенүүддээ зориулан нэг цагийн богино хэмжээний видеог “Евровишн-2011” тэмцээний хаалтын шоун дээр үзүүлсэн байна. Үүнээс өмнө ч хамтлагийн гишүүн Ли Райн өөрийн бичиж, найруулсан “Guardian Angel” хэмээх богино хэмжээний бүтээлийг сонсогч фенүүддээ хүргэж байжээ. Улмаар Энтони Коста ч мөн адил “It’s Beautiful Thing” дуунд зориулсан бүтээлийг гаргасан байна. Үүнээс үзэхэд хамтлагийн гишүүд авьяаслаг нэгэн болохоо харуулаад амжсан байх юм. “Евровишн-2011” тэмцээнд тэд арваннэгдүгээр байрт шалгарсан нь хамтлагийн залуусыг ихээхэн гонсойлгосон бөгөөд тэдний зүгээс “энэ бол улс төрийн бодлоготой шүүлт болсон төдийгүй бусад орны шүүгчид бидэнд маш муу үнэлгээг өгсөн нь буруу хэрэг” хэмээн мэдэгдэж байв. Үнэндээ тэднийг тавдугаар байрт шалгарах ёстой байсан хэмээн Европын Холбооны сувгуудаар мэдээлж байлаа. Үүний дараа хамлагийн гишүүн Данкан Жеймс хэлэхдээ “Бидний энэ байдал Их Британи даяар болон хамтлагийн цаашдын зорилгод ямар нэгэн муу зүйл дагуулахгүй, бид зогсолтгүй уран бүтээлээ хийсээр байх болно” гэж мэдэгджээ.

2011 оны 3 сард тэд Америкийн R’nB од, дуучин Bruno Mars, Ne-Yo нартай хамтран дөрөвдэх цомог болох  Roulette-д зориулан дуу гаргаж уран бүтээлийн тал дээр хамтрагч болсоноо зарласан байна.

2012 оны 2–р сарын турш бяцхан хэмжээний аялан тоглолтуудыг Манила, Сингапур улсуудад хийв. Мэдээж тэрхүү аялан тоглолтын нэр: The Greatest Hits Tour

2012 оны 6 сарын 22-нд БНХАУ-д хийсэн тоглолтын үеэр “Hurt Lovers”  шинэ синглийг дуулсан нь тэднийг эргэн нэгдсэнийг илүү тод илэрхийлж өгчээ. Ингэснээр хамтлагийн Ази тив дэх нэр хүнд улам өссөн төдийгүй Германы “Schluss Macher” киноны албан ёсны OST болох замыг нээж өгсөн байлаа. Үүгээр ч зогсохгүй тэд аль хэдийнэ Германы нийт 6 хотуудаар аялан тоглолт хийчихсэн байв.

2013 оноос өнөөг хүртэл: Реалити шоу ба Roulette цомог.

2012 оны 11 сард хамтлагийн зүгээс өөрсдийн албан ёсны фейсбүүк хуудсаа дөрөвдэх цомог болох Roulette гэх нэрээр нээсэн юм. Ингэснээр хамтлагийн дөрөвдэх цомог гарах нь гэсэн таамаглал сонсогч фенүүдийнх нь дунд тархав. 2013 оны 2 сарын 21-нд хамтлагийн 4 залуус ITV2 телевизийн “The Big Reunion” реалити цувралд оролцож эхэлсэн юм. Үүний учрыг тэд ” “The Big Reunion” шоуны продюссер Phil Mount бол биднийг анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн олон талаар тусалж, дэмжиж байснаас гадна тэр бидэнд маш их урам зориг өгч, нэг ёсондоо биднийг зөв зам руу чиглүүлдэг онцгой нэгэн байсан юм” хэмээн тайлбарлажээ. Ингээд олон олон амжилтаар эргэн нэгдсэн “Blue” хамтлаг 2013 оны 2 сарын 26-нд Лондонгийн  “Hammersmith Appolo”-д тоглолт хийх нь гэсэн таамгийг фенүүд нь Их Британи даяар аялан тоглолт хийнэ хэмээн яриаг дэлгэрүүлж орхих нь тэр. Гэвч тэдний хамтрагчдын нэг болох  Liberty X хамтлагийн Michelle Heaton өөрийн твиттер хуудаснаа: “ Blue хамтлаг 2013 оны 5 сарын 3-12-ны хооронд нийт 12 өдрийн турш бүхэл бүтэн томоохон хэмжээний аялан тоглолтыг Их Британи даяар хийнэ” гэж бичжээ. Мөн тэд Ирланд фенүдээ гомдоохыг хүссэнгүй. 5 сарын 16-нд Дублин хотод тоглолтоо толилуулсан байна.

2013 оны 3 сарын 15-нд тэдний оролцож буй “The Big Reunion” шоу телевизээр гарч “Best of Blue”  цомог нь iTunes Чартад 7-р байрт бичигдэж эхэллээ.

Цомог

  • All Rise (2001)
  • One Love (2002)
  • Guilty (2003)
  • Roulette (2013)

Цуглуулга

  • Best of Blue (2004)
  • 4Ever Blue (2005)
  • The Platinum Collection (2006)
  • The Collection (2007)
  • Ultimate Blue (2012)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж