Талийгаач захын үйлчилгээний ажилтан байжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Талийгаач захын үйлчилгээний ажилтан байжээ

“Нарантуул” худалдааны төвийн хүнсний битүү захад гал гарч, хүний амь эрсэдсэн хэрэг энэ сарын 23-нд гарсан. Захын шатсан нурамнаас хэн болох нь тодорхойгүй хүний цогцос олдсоныг 53 настай эмэгтэй хүн байна гэж цагдаагийн байгууллагаас тогтоогоод байгаа.

Талийгаачийн хэн болохыг “Нарантуул” захын албан эх сурвалжаас тодруулахад “Талийгаач манай үйлчилгээний ажилтан буюу шатсан захын цэвэрлэгч байсан гэж таамаглаж байгаа. Гал гарах үед цэвэрлэгээ хийхээр ирсэн үү, захад хоносон уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Одоогоор ар гэрийнхэн нь талийгаачийг эрж, сурж бидэнд хандаагүй байна. Талийгаачийн ар гэрийн хаягийг бүртгэж, тэмдэглэж авсан менежер одоогоор саатуулагдан, шалгагдаж байгаа тул гэрийн хаягыг мэдэх боломжгүй байгаа юм” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж