Б.Одхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Б.Одхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Улсын начин Б.Одхүүгийн танхайран бусдын биед гэмтэл учруулсан гэх хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Хан-Уул дүүргийн шүүхээс Б.Одхүүг бусдын биед гэмтэл учруулж, танхайрсан хэрэгт буруутган 5.1 жилийн хорих ял оноогоод байсан юм. Энэ хэргийг давж заалдах шатны шүүхэд өнөөдөр ийнхүү  хянаад нэмж тодруулах зүйл бий гэх шалтгаанаар хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.

Б.Одхүү нь 2012 оны арванхоёрдугаар сарын 14-нд "Гарден" ресторанд улсын заан Ц.Баярсайхантай маргалдаж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулан, танхайрсан хэрэгт буруутгагдсан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж