Шакира Өмнөд Африкт бүжгийн хичээл зааж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Шакира Өмнөд Африкт бүжгийн хичээл зааж байна

Грэммийн шагналт дуучин Шакира Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дууг дуулахаар болсон билээ. Дуучин бүсгүй нээлтийн ажиллагаанд орлцохоор Өмнөд Африкт очоод байгаа бө тэндэхийн хүүхдүүдэд бүжгийн хичээл зааж, дуун дээрээ хамтран бүжиглэж, дасгал сургуулилт хийж байна.
Тэрбээр НҮБ-ын хүүхдийн төлөө сангийн элч бөгөөд өөрийн буяны сангаасаа ядуу буурай олон оронд хандив тусламж үзүүлж, сайн санааны үйлс өрнүүлдэг юм. Энэхүү дэлхийн аваргын үеэр ч тэр хүүхдийн төлөө үйл ажиллагааг сурталчилж, боловсролын чиглэлээр олон ажил явуулахаар төлөвлөж байгаа аж.
Дуучин бүсгүй “Дэлхийн эргэн тойронд 72 сая хүүхэд сургуульд суралцах боломжгүй, боловсрол эзэмшиж чадахгүй байна. Үүний 32 сая нь Африкийн орнуудад амьдарч байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн тоо. Иймээс Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Африкийг олон нийтийн анхаарлын төвд оруулаад байгаа энэхүү таатай боломжийг ашиглаад хүүхдийн боловсрол, ядуурлыг бууруулахад чиглэсэн ажил хэрэг явуулах хэрэгтэй байна. Энэ бол бас нэгэн чухал ажил хэрэг юм” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж