МИАТ компанийн удирдлагууд нь анхан шатны шүүхээс оноосон 10-14 жилийн хорих ялыг эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд ийнхүү хандаад байгаа юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Шүүгдэгчдийг дараагийн шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна.
МИАТ-ийн гэх энэхүү хэрэгт МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, дэд захирал асан Б.Бат-Эрдэнэ, МИАТ хувьцаат компанийн захирал асан Ц.Орхон, иргэн Ч.Хоролсүрэн, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт анхан шатны шүүхээс ял оноогоод байгаа билээ. Тодруулбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм. Дээрхи хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр буруутган ялласан байдаг.