
Хэлэлцүүлгийг БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.
Хуулийн хэлэлцүүлэгт аймаг, сумдын Засаг даргын тамгын газрын удирдлага, холбогдох мэргэжилтэн, ажилтан, аймгийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Хөдөө аж ахуйн газар, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч буй иргэд, тухайн газар, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцоно.
Хэлэлцүүлэг доорхи хуваарийн дагуу явагдаж ирэх сарын сүүлчээр өндөрлөх юм.
Архангай аймагт – 2013.08.20 -22-ны өдрүүдэд
Хөвсгөл аймагт – 2013.08.21 – 23-ны өдрүүдэд
Өмнөговь аймагт – 2013.08.26 – 28-ны өдрүүдэд
Дорнод аймагт – 2013.09.04 – 07-ны өдрүүдэд
Ховд аймагт – 2013.09.09 -11-ны өдрүүдэд
Улаанбаатар хот буюу төвийн аймгуудад 2013.09.15-30-ны өдрүүдэд болно.