Жастин Тимберлейк шилдэг нь боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Жастин Тимберлейк шилдэг нь боллоо

Дэлхийн алдарт MTV Video Music Awards шагнал гардуулах ёслолын шоу энэ жил Бруклинд болж өндөрлөлөө. Ёслолыг нээх завшаан Леди Гагад оногдсон бөгөөд тэрээр “Applause” хэмээх шинэ зохиомжоо толилуулсан юм. Өөрийн үзүүлбэрийн үеэр Леди Гага дөрвөн удаа хувцсаа солиж амжжээ. Харин дуучин Кэти Перри тайзыг хэдэн минут боксын ринг болгон хувиргаж, “Roar” гэдэг шинэ дуугаа дуулсан бол Селена Гомес, Тейлор Свифт хоёр даруухнаар өөрсдийн бүтээлүүдээ толилуулсан юм.

MTV Video Music Awards ёслолын гол шуугианы нэг нь энэ жил эргэн нэгдэж буй алдарт N’Sync хамтлагийн ахлагч Джастин Тимберлейк шүтэн бишрэгчдэд хуучны хит дуунуудыг санах боломж олгосон явдал байлаа.

Ингээд энэ жил хэн, ямар шагнал хүртснийг танилцуулъя.

“Шилдэг поп-видео” – Селена Гомес, “Come& Get It”

“Шилдэг хип-хоп видео” – Macklemore & Райан Левис, “Can’t hold us”

“Шилдэг рок- видео”- 30 seconds to Mars, “Up in the Air”

“Шилдэг эмэгтэй уран бүтээлчийн видео”- Тейлор Свифт, “I Knew You Were Trouble”

“Шилдэг эрэгтэй бүтээлчийн видео”- Бруно Марс, “Locked Out Of Heaven”

“Зуны шилдэг дуу”- One Direction, “Best song Ever”

“Оны шилдэг видео”- Джастин Тимберлейк, “Mirrors”

С. ӨЛЗИЙЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж