МДСХ-ны тамирчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн Дартсын холбооноос зохион байгуулсан Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хосын төрлөөр М.Эрдэнэ, Д.Эрдэнэчимэг нар аваргын алтан цом хүртсэн юм. М.Эрдэнийн хувьд Монголын дартс сонирхогчдын холбооны тэргүүнээр ажилладаг юм.
Мөн өнгөрсөн долдугаар сарын 20, 21-д БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон “Бээжин-2013” олон улсын нээлттэй тэмцээнээс эмэгтэй ганцаарчилсан төрлөөр С.Гэрэлтуяа, Д.Эрдэнэчимэг нар тавдугаар байрт шалгарч, тусгай байрын шагналуудыг хүртэж байсан.
Харин энэ удаагийн тэмцээнээс МДСХ-ны тамирчид дээд лигийн эмэгтэй ганцаарчилсан төрлөөр Ц.Баатар гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, эрэгтэй ганцаарчилсан төрлөөр Б.Биндэрьяа мөнгө, Х.Одхүү гуравдугаар байр, хосын төрлөөр Б.Биндэрьяа, Х.Одхүү нар мөнгөн медаль хүртэн, амжилт дүүрэн эх орондоо ирэх гэж байна.
Шанхай хотноо болсон дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсон МДСХ-ны тамирчид наймдугаар сарын 29-нд буюу баасан гаригийн өглөөний 09:00 цагаас эх орондоо газардана.
Б.БИЛЭГ