Утсаа хол шидэх тэмцээн болжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Утсаа хол шидэх тэмцээн болжээ

Финляндын Савонлинна хотод  утсаа хол шидэх дэлхийн аварга шалгаруулах ээлжит  тэмцээн болж өндөрлөлөө. Эрчүүдээс нэгдүгээр байрыг нутгийн иргэн Рик Хаверинен  утсаа  97,73 м. шидснээр орсон бол эмэгтэйчүүдээс Шведийн Осе Лундгрен утсаа 40,41м. шидэж түрүүлсэн байна. Хамгийн анх утсаа хол шидэх тэмцээн 2000 онд Савонлиннд болж байжээ. Тус тэмцээнийг зохиосон Кристен Лунд нь тус тэмцээнд орсноор хүмүүс хуучин утаснаасаа сонирхолтой салах боломжтой гэжээ. Тэмцээнд шидэх утас нь 200гр-аас доошгүй, 400гр-аас ихгүй жинтэй байх ёстой гэнэ. Тэмцээний гол шагнал нь уламжлал ёсоор шинэ утас, түүний дагалдах хэрэгслэлүүд  ажээ.

С. ӨЛЗИЙЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж