“The Karate Kid” киноны Монгол дахь нээлт хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“The Karate Kid” киноны Монгол дахь нээлт хойшилжээ

Холливуудын нэрт жүжигчин Will Smith-ийн хүү Jaden Smith-ийн тоглосон “The Karate Kid” кино сонирхогчдын дунд багагүй хүлээлтийг үүсгээд байгаа. Тус кинонд Jaden Smith, Jakie Chan-тай хамтран тоглодог бөгөөд найруулагчаар Herald Zwart ажиллажээ. “Sony Pictures” кино компанийн бүтээсэн адал явдалт тус кино нь дэлхий дахинд энэ сарын 11-нд буюу маргааш нээлтээ хийх юм. Дэлхийн нээлттэй зэрэг Монголд ч гэсэн “The Karate Kid” кино нь нээлтээ хийх байсан ч хойшилжээ. Тус кино нь “Өргөө” кино театрт энэ сарын 18-нд нээлтээ хийхээр болсон байна.
Кинонд 12 настай Dre нь АНУ-ын Detroit хотдоо нилээд алдаршсан нэгэн байсан бөгөөд ээжийнх нь сүүлчийн карьерын нүүдэл нь Хятадад газардсан юм. Тэрбээр Хятадын нийслэл Бээжин хотруу шилжин шинэ орсон ангийнхаа Mei Ying-д сайн болж цагийг хамтдаа өнгөрөөж, хамт байхыг хүсдэг байв. Гэхдээ тэд ёс заншлын хувьд өөр учраас бага зэрэг төвөгтэй, боломжгүй мэт байлаа.  Бүр цаашлаад  ангидаа дайсантай болсон нь Cheng юм. Кунфугийн нутаг оронд Dre  түүний дайсан болох Cheng-аар шоглуулж шахагдаж , газар мэдэхгүй танихгүй хотод байхад хэцүү байсан боловч сан техникийн засварчин ноён Han-тай уулзсанаар түүний амьдралын хэв маягт нилээд өөрчлөлт гарна. Ноён Han  түүнд кунфу бол зодож цохилцох биш харин  яаж сэтгэлээрээ тайван байх, хүчээ тэнцвэржүүлэх арга барил болох, мөн энэ урлагийн талаар зааж сургаснаар тэрбээр дээрэлхүү хүмүүстэй тэмцэх ёстой гэдгийг ухаарна.  
Энэхүү кино нь 1984 онд бүтээгдсэн бөгөөд дахин сэргээж  орчин үед гаргаснаар хүмүүсийн анхаарлыг татах адал явдалт,  амжилт ялалтыг эрмэлзсэн, мөн тухайн киноны гол баатар болох бяцхан хүү Jayden Smith мөн түүний кунфугийн багш   болох  Jackie Chan нар хамтран тоглосон нь кино сонирхогчдын сонирхлыг татаж энэ зуны “Box Office”, кино фанатуудыг байлдан дагуулахаар  бүтээл болсон хэмээн киног бүтээгчид үзэж байгаа юм.
М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж