Хөрөнгө оруулалтын хуулийн шинэ төсөл хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын хуулийн шинэ төсөл хэвлэгдлээ

Энэ баасан гаригийн Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэ төслийг дахин хэлэлцэнэ. Төслийг Танхим сүүлийн удаа хэлэлцэн нягтлах бөгөөд улмаар УИХ-д өргөн барихад бэлэн болгох аж. УИХ-ын ээлжит бус Чуулганыг есдүгээр сарын 16-наас зарлан хуралдуулж буй учир шалтгаан нь чухамдаа уг төсөл болоод байна.  Төслийн эхийг The Mongolian Mining Journal наймдугаар сарын дугаартаа монгол, англи хэл дээр нийтэллээ. Засгийн газрын хуралдаанаар уг төсөлд дахин өөрчлөлт оруулж болзошгүй ба УИХ-ын Байнгын хороо, Нэгдсэн чуулганаар тус тус орон эцэслэх билээ.

Сэтгүүлийн шинэ дугаарт мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн тойм хэвлэгдлээ. Зарчмын ямар шинэ хандлагуудыг уг баримт бичигт онцолсныг Та сэтгүүлийн шинэ дугаараас нягтлан уншаарай. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр уг баримт бичгийн талаар ямар шүүмжлэл өрнөсөн, байгаль орчны хамгааллын чиглэлээр, геологийн хайгуул судалгааны талаар төрөөс ямар бодлого баримтлах талаар, Стратегийн орд хэмээх тодорхойлолт өөрчлөгдөх эсэх, түүнчлэн Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгатай Бодлогын баримт бичиг юугаараа зөрчилдөж байгаа талаарх Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүдийн тодорхой байр суурьтай танилцана уу.

2013 оны сүүлийн хагасын эрдсийн зах зээлийн үнийн хандлага, ирэх жилийн прогнозыг дотоод, гадаадын судалгааны байгууллагууд хэрхэн зураглаж буйг мөн сонирхоорой.  The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаар Apple store-т байраа эзэлж, дэлхийн хүн болгон хүссэн газраа тухлан үзэх боломжтой болсныг уншигч Танаа дахин дуулгая.

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж