
Сэтгүүлийн шинэ дугаарт мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн тойм хэвлэгдлээ. Зарчмын ямар шинэ хандлагуудыг уг баримт бичигт онцолсныг Та сэтгүүлийн шинэ дугаараас нягтлан уншаарай. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр уг баримт бичгийн талаар ямар шүүмжлэл өрнөсөн, байгаль орчны хамгааллын чиглэлээр, геологийн хайгуул судалгааны талаар төрөөс ямар бодлого баримтлах талаар, Стратегийн орд хэмээх тодорхойлолт өөрчлөгдөх эсэх, түүнчлэн Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгатай Бодлогын баримт бичиг юугаараа зөрчилдөж байгаа талаарх Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүдийн тодорхой байр суурьтай танилцана уу.
2013 оны сүүлийн хагасын эрдсийн зах зээлийн үнийн хандлага, ирэх жилийн прогнозыг дотоод, гадаадын судалгааны байгууллагууд хэрхэн зураглаж буйг мөн сонирхоорой. The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаар Apple store-т байраа эзэлж, дэлхийн хүн болгон хүссэн газраа тухлан үзэх боломжтой болсныг уншигч Танаа дахин дуулгая.
www.mongolianminingjournal.com