Коксжих нүүрсний зах зээлийн төлөв сайжрав

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Коксжих нүүрсний зах зээлийн төлөв сайжрав

Гангийн
үйлдвэрлэлийн үндсэн бүтээгдэхүүн болсон коксжих нүүрсний зах зээлийн төлөв
байдал дунд хугацаандаа төдийлөн сайжрахгүй гэж олонхи шинжээчид үзэж байгаа.
Одоогийн байдлаар дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ нэлээд доошилж
FOB
нөхцөлтэй үнэ нь 130 ам.доллар/тонн болж буугаад байна. Японы ган
үйлдвэрлэгч болоод Австралийн нүүрс экспорлогч компанийн хоорондын гэрээт үнэ ч
145 ам.доллар
/тонн болж
буугаад буй юм. Нөгөөтэйгүүр зарим шинжээч коксжих нүүрсний зах зээл хамгийн
доод цэгтээ хүрээд буй гэж үзэж байна. Үүнээс гадна зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт
харьцангуй хязгаарлагдмал болж, харин эрэлт ихсэх үе ирж буйг онцолж байгаа юм.


Нүүрсний зах зээлийн мэдээллийн гол байгуулагуудын нэг болох "Platts"-ын таамаглаж
буйгаар Хятадын гангийн компаниудын нүүрсний агуулах дүүргэх үйл явц өрнөж
эхэлжээ. Энэ явц ирэх аравдугаар сарыг хүртэл үргэлжлэх хандлагатай байна. Иймд
коксжих нүүрсний
CFR нөхцөлтэй
үнэ 160 ам.доллар
/тоннд
хүрэх, бүр илүү үнэлгээнд хүрэх магадлал өндөр байгаа ажээ. “
Macquarie банкны шинжээчид нийлүүлэлтийн өсөлт буурч
магадгүйг онцлоод, коксжих нүүрсний үнэ дунд хугацаандаа 180 ам.доллар
/тоннд хүрэхээр байгаа хэмээн тайлбарлаж
байна. Хэдий тийм ч тэд коксжих нүүрсний үнэ оны дөрөвдүгээр улиралд 150 ам.доллар
/тонноос доогуур хэмжээнд хэлбэлзэж, харин 2015 онд 200 ам.доллар/тоннд хүрнэ гэж үзжээ. 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж