
Нүүрсний зах зээлийн хямралаас болж он гарсаар “Эрдэнэс Тавантолгой” компани экспортоо зогсоохдоо хүрч байсан бөгөөд манай нүүрсний ганц импортлогч орон болох БНХАУ-тай хэлэлцээ хийн, экспортоо үргэлжлүүлэхээр болсон юм. Тус компани үйл ажиллагааныхаа зардлыг бууруулж, нүүрсний экспортоо дөрөвдүгээр сараас эхлүүлснээр өдийг үргэлжилж байгаа ч санхүүгийн алдагдал ихтэй байгаа. Тиймээс бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт хийх замаар санхүүгийн хүндрэлээс гарахыг зорих болжээ.
У.БОЛОР