Хүйтэн зэвсэг барьсан этгээд дөрвөн хүнийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Хүйтэн зэвсэг барьсан этгээд дөрвөн хүнийг хөнөөжээ

Сычуань мужийн Чэнду хотод хутгатай хүн автобусанд явсан дөрвөн зорчигчийг хутгалан хөнөөгөөд дараа нь гудамжны хүмүүст халдан 11 хүнийг шархдуулжээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлэв.

Фото: Goh Chai Hin / AFP

Түүний халдлагын улмаас хэлмэгдсэн хүмүүсийн дотор 10 настай охин байжээ. Гэмт хэрэгтэн 41 настай Ли баривчлагджээ. Тэрээр эд хөрөнгөө хуваалцах асуудлаас болж хамаатан садантайгаа муудалцсан гэж мэдүүлсэн байна. Гэхдээ түүний  муудалцсан шалтгаан ийм хэрэг хийсэн болохыг тайлбарлаж чадаагүй байна.

Ням гаригийн орой уг хэрэг гарсан ба эрэгтэй автобусанд суугаад хөдлөнгүүт нь зорчигчдод халдаж эхэлсэн гэнэ. Жолооч машинаа зогсоон хаалгыг онгойлгож зорчигчдод зугтах боломжийг олгожээ. Гэмт хэрэгтэн автобуснаас гараад гудамжинд явсан хүмүүст халдсан байна. Цагдаагийнхан түүнийг барихдаа хөлөнд нь бууджээ.

Хятадад иймэрхүү хэрэг олон гардаг. Хамгийн сүүлд Хэнань мужид энэ сарын 19-нд гарсан юм. Хутгатай хүн гурван хүнийг хөнөөж, 12 хүнийг шархдуулжээ. Мөн шархадсан хүмүүсийн дунд арван сартай хүүхэд байсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж