Либерийн ИС-ийн шалгалтанд бүх шалгуулагч унажээ

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Либерийн ИС-ийн шалгалтанд бүх шалгуулагч унажээ

Баруун Африкийн Либери улсын Боловсролын сайд Либерийн их сургуулийн энэ жилийн элсэлтийн шалгалтанд нэг ч шалгуулагч тэнцээгүй тухай мэдэгджээ. Либерийн их сургуулийн 25 ам.долларын тэтгэлэгтэй элсэлтийн шалгалтанд ойролцоогоор 25 мянган дунд сургууль төгсөгч шалгуулсан боловч бүгд унасан гэнэ. Ийнхүү төрийн өмчит Либерийн их сургууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж буй хичээлийн шинэ жилийг нэг ч шинэ оюутангүй угтахаар болсон байна.

Энэ талаар Либерийн их сургуулийн албаныхны мэдэгдэхдээ энэ жилийн элсэлтийн шалгалтанд орсон дунд сургууль төгсөгчид суралцах урам зориггүй, англи хэлний анхан шатны мэдлэггүй байсан гэжээ. Харин Нобелийн энх тайвны шагналт Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Серлиф тус улсын боловсролын системд шинэчлэлт хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна. ВВС-ын мэдээлснээр Либерид үүссэн энэхүү байдал нь сургуулиудад хичээлийн хэрэглэгдэхүүн материал дутмаг, багш нарын мэдлэг боловсрол хангалтгүй байдагтай  холбоотой гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж