Австралийн усны хэрэгсэл үйлдвэрлэдэг “Billabong” компанийн ашиг 15 хувиар, тодруулбал 777 сая ам.долларт хүрсэнийг тус компанийн зүгээс мэдэгдлээ. Тус компанийн гол хүрээлэл нь АНУ болон Европын улсууд байдаг бөгөөд европын улсуудын эдийн засгийн хямралаас болж ашиг олоогүй юм байна. Мөн тус компанийн зах зээлд олон тоглогчид гарч ирснээс шалтгаалан ашгийн хүрээлэл нь хумигдсан байж болзошгүй байна. Тус компанийн зүгээс зарим төсвөө танаж, үйлдвэрийн зарим нэг ажилчдыг халах арга хэмжээг энэ сард багтаан авахаар болжээ. “Маш хүнд сорилтын жил байлаа. Бид энэ цаг үеийг давж гарах ёстой. Үйлдвэр анх нээгдэж байснаас хойш ийм хүнд зүйлтэй тулгарч байсангүй. Энэ нь цаашид биднийг шинэ бодлого хэрэгжүүлэхийг сануулсан хэрэг боллоо. Хамгийн гол нь түүхий эдийн хомсдол, европын эдийн засгийн хямрал бидний ашигт сөргөөр нөлөөллөө” гэж тус компанийн ерөнхий захирал Иан Поллард ярьжээ. “Billabong” компани өнгөрсөн жил TPG Capital Management хувийн секторын фирмийг 850 сая австрали ам.доллараар худалдан авсан аж.
Б.СҮХ