H1N1 хуурамч байсан уу? | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

H1N1 хуурамч байсан уу?

Дэлхий нийтийг доргиож олон хүний
амь насыг авч одсон гахайн томуу буюу А хүрээний H1N1 вирусын халдвар
тарсан гэдэг нь хуурамч байсан гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээллүүд
уржигдраас тарж эхэлсэн хэмээн УИХ-ын эрхэм гишүүн Э.Бат-Үүл чуулганы
нэгдсэн хуралдаан дээр хэллээ. Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны
өмчийн худалдааны протоколыг хуралдаанаар хэлэлцэх үеэр тэрбээр үүнийг
сөхсөн юм.

Э.Бат-Үүл гишүүний сонссон мэдээллээр бол Дэлхийн
эрүүл мэндийн байгууллага бизнесийн зорилгоор дээрх вирусын халдвар
тарсан мэтээр мэдээлж хуурамч түгшүүр зарлаад дэлхий дахинд сүлжээгээрээ
дамжуулан их хэмжээний вакцин “шахсан” бололтой. Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын маркетингийн алба тийм сүлжээ үүсгэсэн байж болзошгүй ажээ.
Энэ мэдээллийг сайтар нягтлан шалгаж үзэхийг гишүүн хэлж, мөн үнэн
эсэхийг лавлахад хариулах хүн олдсонгүй. Дэлхийн эрүүл мэндийн
байгууллага транснациональ эм үйлдвэрлэлийн лабораториор вакцин тараасан
эсэхийг ойрын үед шалгах бололтой.

 Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hi 2010-06-10 78.161.12.62

h1n1 gej bgui engiin l neg baidag tomuu vaksin n biznes bolokh n togtoogdood udaj bgaa

Avatar

anhnaasaa 2010-06-10 202.70.33.218

delhii deer jil bur engiin haniadaar olon saya hun uhdeg baihad ene haniadaar 5 myanga garui hun uhsen gene Iimd olon ulsin emiin corporatsuud vakcinaar manaihan aarts chatsarganaar tyriivchee tuntiilgev shivdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж