Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

H1N1 хуурамч байсан уу?

Дэлхий нийтийг доргиож олон хүний амь насыг авч одсон гахайн томуу буюу А хүрээний H1N1 вирусын халдвар тарсан гэдэг нь хуурамч байсан гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээллүүд уржигдраас тарж эхэлсэн хэмээн УИХ-ын эрхэм гишүүн Э.Бат-Үүл чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэллээ. Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн худалдааны протоколыг хуралдаанаар хэлэлцэх үеэр тэрбээр үүнийг сөхсөн юм.

Э.Бат-Үүл гишүүний сонссон мэдээллээр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бизнесийн зорилгоор дээрх вирусын халдвар тарсан мэтээр мэдээлж хуурамч түгшүүр зарлаад дэлхий дахинд сүлжээгээрээ дамжуулан их хэмжээний вакцин “шахсан” бололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын маркетингийн алба тийм сүлжээ үүсгэсэн байж болзошгүй ажээ. Энэ мэдээллийг сайтар нягтлан шалгаж үзэхийг гишүүн хэлж, мөн үнэн эсэхийг лавлахад хариулах хүн олдсонгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага транснациональ эм үйлдвэрлэлийн лабораториор вакцин тараасан эсэхийг ойрын үед шалгах бололтой.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж