Хү Жиньтао Узбекистаны Ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Хү Жиньтао Узбекистаны Ерөнхийлөгчтэй уулзав

БНХАУ-ын дарга Ху Жинтао Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовын урилгаар тус улсад айлчилж байна. Ху Жинтао тэргүүтэй төлөөлөгчид орон нутгийн цагаар өчигдөр үдээс хойш тусгай онгоцоор Ташкентад хүрч, тус оронд хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн. Тэд Ташкентад болж байгаа ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 10 дугаар хуралд оролцох юм.

Энэ удаагийн айлчлалын зорилго бол Хятад, Узбекистан хоёр орны ард түмний уламжлалт нөхөрлөлийг зузаатгаж, Хятад Узбекистаны найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцааг шат өгсүүлэх явдал болно гэж Ху Жинтао хэлсэн байна.
Өчигдөр тэрбээр, Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовтой хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон шинэ нийтлэг ойлголтод хүрэв.

Ху Жинтао хэлэхдээ, Хятадын тал Узбекистантай харилцаа хөгжүүлэх явдлыг маш чухалд үзэж, урт хугацаанд найрсаг байх, харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэх, эрх тэгш харилцан ашигтай байх талаар Хятад, Узбекистаны харилцааны хөгжлийн жолоодох зарчим болгосоор ирсэн юм. Олон улсын болон бүс нутгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадын талын энэ байр суурь өөрчлөгдөхгүй гэжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж