Гүнийн ус ашиглахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Гүнийн ус ашиглахыг хориглолоо

Өмнөговь аймгийн ИТХ-аас тус аймгийн нутагт гүний ус хайх, ашиглахыг хориглох тогтоол гаргажээ. Тодруулбал, энэ сарын 1-нээс тус аймагт гүний усны хайгуул хийх, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс гүний ус ашиглахыг хориглосон байна. Тус аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн олон орд нээгдэж, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд усыг маш их хэмжээгээр хэрэглэж байгаа юм. Тухайлбал, “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа явуулж буй Ханбогд суманд ашиглалтын нэг, хайгуулын 100 лиценз олгогдсон байдаг. Тус сумын малчид, ард иргэд усгүй болж байгаагаас малчид малаа цөөлж эхэлсэн аж. Тиймээс Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг уул уурхайн орд, компаниудын гаргасан гүний худгийг тоолж шалгалт хийсэн байна.  Гүний усны нөөц бага, хэтэрхий гүнээс усаа татаж байгаа зэргээс шалтгаалж ийм шийдвэр гаргажээ.
 

Б.САНСАР

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж