
Энэ үеэр иргэд цусны бүлгээ тодорхойлуулах, ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, В, С вирустэй эсэх зэрэг таван төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломж олгож байв.
Таны нэг удаа бусдад бэлэглэсэн цусаар гурван хүний алтан амийг авардаг байна. Өнөөдөр цусны хорт хавдар, цусны удамшлын хүнд өвчнөөр шаналсан хүүхдүүд насанд хүрэгчид, зүрх, тархи, хэвлий-цээжний хөндийн мэс засал шаардлагатай бүх насны хүмүүс, түлэгдэж их хэмжээний шингэн уураг алдсан ,аваар осолд орж цус алдсан хүмүүс, хүндрэлтэй төрж байгаа ээжүүд, шинэ төрсөн нярай зэрэг олон хүний амь нас цусны донор хэмээх өгөөмөр сэтгэлт хэн нэгнээс шууд хамаарч байдаг. Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон Монголын донорын холбооноос энэ өдөрлөгт бусад байгууллагын ажилтнууд нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлахыг уриаллаа.