
Хоёр долоо хоногийн хугацаанд 54220 га газрыг үнсэн товрог болгоод буй ойн түймэр өнгөрсөн нэг шөнийн дотор л гэхэд нэмж 3399 га газрыг хамарчээ. Калифорни мужийн албаныхны мэдээлснээр гал сөнөөгчид ойн түймрийн дөнгөж долоон хувийг л цурманд оруулаад байгаа ба түймэр салхины чигээр зүүнийг чиглэн маш хурдтай тархаж байгаа гэнэ. Түймрийг унтраахаар 2800 гаруй гал сөнөөгчид өнгөрсөн 17-ны өдрөөс хойш ажиллаж байгаа юм байна. Түймэр газар авахад сүүлийн үед цаг агаар хэт халж, хуурайшилт нэмэгдсэн нь ихээхэн нэмэр болж байгаа аж. Одоогоор гал түймрийн хохирол 600 мянган ам.доллараар үнэлэгдэж байна.

Б.АНХТУЯА