Хан-Уул дүүргийн ЗДТГ болон БНСУ-ын Хаман сумтай хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг 2013 оны 08 дугаар сарын 05-аас 2013 оны 08 дугаар сарын 16-ны хооронд зохион байгууллаа.
Тус хөтөлбөрт Хан-Уул дүүргээс 10 сурагч, Хаман сумаас 10 сурагч хамрагдсан ба Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Болормаа, Захиргаа хуулийн хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Алдармаа, солонгос талаас Хаман сумын Хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Кан Ок Сун, Хаман сумын Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Чой Чул Кию нар тус тус хариуцан ажиллалаа.