
Хоёр үе шаттай зээлийг Европын холбоо болон ОУВС-гаас авсан нь нийтдээ 240 тэрбум евро болоод байгаа юм. Европын холбооны зарим гишүүн орнууд энэ өрөн дээр нэмж зээлээд хэрэггүй гэсэн шаардлагыг тавьж байгаа ч Франц, Герман зэрэг улсууд нэмж зээлэх сонирхол ихтэй байгаа билээ. Өнгөрсөн сард Германы канцлер Ангела Меркельд энэ талаар хүсэлт илгээсэн ч хэлэлцэх цаг нь болоогүй хэмээн буцаасан юм. Харин Германы сангийн сайд Вольфганг Шойбле хэлэхдээ нэмж мөнгө зээлэх тухай 2014 онд ярилцаж болно хэмээн мэдэгдээд байгаа ажээ. Грекийн зүгээс энэхүү шаардлагатай мөнгийг энэ намар гэхэд зээлэх бөгөөд 240 дээрээ нэмэхгүйгээр, богино хугацааны зээл болгох саналтай байгаа юм.