Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Крис Брауны граффит

Алдарт R&B дуучин Крис Браун Хавайд амарч байхдаа цагийг зугаатай өнгөрүүлэх үүднээс тэндхийн граффит зурагчидтай нэгдэж, хэд хэдэн газрын ханыг өөрийн бүтээлээрээ чимэглэжээ. Өдгөө 24 настай Крис Браун гартаа шүршдэг будаг барин Хавайн нийслэл Хонолулу хотыг бүхэлд нь тойрч, граффит хийж болох бүхий л ханан дээр зураг зурсан байна. Гэхдээ Крис Браун амралтынхаа хугацаанд асуудалд орооцолдохгүйн тулд тусгай хөтөч хөлслөн Хавайн хуулиар залуусыг граффит хийхийг зөвшөөрдөг газруудыг сонгон, зуржээ. Тэрээр граффит хийхдээ  ягаан, улаан, цагаан өнгийг түлхүү ашиглаж, хурц шүд, ширүүн харц зэргийг зурсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж