“T-ARA” хамтлаг Монголд

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Солонгосын “T-ARA” хамтлаг Монголд ирэхээр болжээ. Тус улсын “Core contents media” компанид харьяалагддаг “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо зочилж, тоглолт хийх гэнэ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийж, уг хэвлэлийн хуралд “ETV”-ийн захирал Ц.Энхбат, менежер Э.Туяацэцэг,  “IHC” компанийн захирал Квон Ик Сун нар оролцлоо.

“T-ARA” хамтлагийнхан есдүгээр сарын 19-ний өглөө Улаанбаатарт ирэх бөгөөд 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх аж. Тасалбарын хувьд суудлаасаа хамаарч өөр өөр ба энгийн тасалбар 35 мянга, тусгай ангиллынх 60 мянга, VIP тасалбар 350 мянган төгрөгөөр худалдаалагдах юм байна. Тасалбарыг наймдугаар сарын 26-наас худалдаанд гаргаж, “Ноён зууч”-ийн салбаруудаар болон  “ETV” телевизийн байранд худалдах ажээ.



Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж