Хуурамч “Apple iPad” зарагдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Хуурамч “Apple iPad” зарагдаж байна

АНУ-ын “Apple” компаниас худалдаанд гаргасан “iPad” таблет компьютер одоогоор Хятадад худалдаанд гараагүй байгаа бөгөөд хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа. Гэсэн ч “iPad”-тай бараг адилхан, зарим талаараа л ялгаатай таблетууд Хятадын өмнөд хэсэгт оршдог Шенжен хотод зарагдаж байна. Зарим үйлдвэрлэгч нар энэхүү таблет компьютерээ худалдаанд гаргаад жил гаруй болж байгаа. АНУ-ын “Apple” компани өөрсдийнх нь бүтээгдэхүүнээс санаа авсан, нэг ёсондоо оюуны бүтээлийг нь хулгайлсан гэж үзэж байгаа бөгөөд “Apple” компанитай хуулийн зарга үүсгэхээр бэлтгэж байгаа гэж “CNN” компанийн сурвалжлагчид ярьсан байна. Шенжен хотын компьютерын захууд дээр “Apple iPad”-тай төстэй таблет компьютерууд 800 юаниар зарагдаж байна гэж “CNN” агентлаг мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж