Талийгаач 53 настай, эмэгтэй хүн байжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Талийгаач 53 настай, эмэгтэй хүн байжээ

“Нарантуул” худалдааны төвийн хүнсний битүү захад гал гарч, хүний амь эрсэдсэн хэрэг наймдугаар сарын 23-нд гарч, энэ үеэр нэг хүн нас барсан билээ. Талийгаачийн хэн болохыг тухайн үед таних боломжгүй байсан тул цагдаагийн байгууллага цогцсонд шинжилгээ хийж, талийгаачийг 53 настай, эмэгтэй хүн байсан болохыг тогтоосон байна. Одоогоор талийгаачийн хэн болохыг таних ажиллагааг явуулж байгаа аж.

Зарим мэдээллийн хэрэгслээр “Шатсан барилгаас 3-4 хүний цогцос олдсон” гэх мэдээлэл цацагдаж байгааг “Ор үндэслэлгүй” гэдгийг ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдээд байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж