
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, үүссэн нөхцөл байдлыг зохицуулах хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг гарган, ажиллуулж буй.
Өнөөдрийн байдлаар “Нарантуул” захад нөхцөл байдал ямар байгааг ажлын хэсгийн ахлагч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаас тодруулахад, “Шатсан объектыг тусгаарласан, захын бусад хэсэгт худалдаа, үйлчилгээ хэвийн ажиллаж байна. Онцгой байдлын алба, цагдаагийн хэлтэс, шинжээчдийн баг хамтран галын шалтгааныг тогтоох, галаас үлдсэн эд зүйлсийг илрүүлэн, аврах ажиллагааг зохион байгуулж байна. Энэ ажиллагааны хүрээнд галд шаталгүй үлдсэн иргэдийн багагүй эд хөрөнгө, мөнгө, бараа, бүтээгдэхүүн байсныг тогтоож, түрүүчээс нь эздэд нь өгсөн. Галын дүгнэлт гарсны дараа хэн түрээслэгчдийн хохирлыг барагдуулах тухай асуудлыг ярьж эхэлнэ” гэлээ.